СЭЛЭНГЭ: Хүчтэй салхилж байгаагаас түймрийн тархалт нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат
суманд их хэмжээний түймэр гараад байна.
Оройн 22.00 цагийн байдлаар түймэр Цагааннур сумын төвд
20 километр зайд ойртон иржээ. Тус суманд цахилгаан тасарсан, шатахуун түгээх
станцууд түлшний нөөцгүй болсон байна.
Түймрийн голомтод Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой
байдлын газрын алба хаагчид, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын алба хаагчид, сумдын
онцгой комисс болон нутгийн иргэд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч
хүчтэй салхи шуургатай байгаа учраас түймрийн тархалт улам ихэсч аюулын байдалд
хүрээд байна.
Иймд түймрийн голомтод ажиллаж байгаа болон байгалийн
давагдашгүй хүчин зүйлд өртөж гэр орон, хашаа хороо, өвөлжөө, хаваржаа нь
шатсан айл өрхөд туслахаар хандивын аяныг өрнүүлээд байна.
Одоогийн байдлаар түймэрт өртсөн сумдын иргэдэд туслахаар аймгийн Авто машин мотоциклийн холбоо, “Цагаан эрэг” ТҮГ нэг сая төгрөгийн шатахууны талон, техник, хүн хүчний туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.