СЭЛЭНГЭ: Хушаат суманд гарсан түймрийг цурамд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-29 11:14:38

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Одоогоор Хушаат сум руу Зүүнбүрэн сумаас дамжин орсон түймрийг сумын төвөөс 10 км зайд 3 талаас нь цурамд оруулаад байна.

 

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат суманд гарсан түймрийн улмаас 17 км урт, 9 км өргөн талбай түймэрт өртөөд байна.

 

Дээрх сумдад гарсан түймрийг унтраахаад ОБЕГ, Сээнгэ аймгийн ОБГ, Дархан-Уул аймгийн ОБГ болон нутгийн иргэдээс бүрдсэн 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

 

Мөн Эрдэнэт хотын ОБГ-ын албан хаагчид, Улаанбаатар хотод оршин суудаг нутгийн иргэд, залуучууд олноор хүрэлцэн ирж түймрийн голомтод ажиллаж байна.

Related news