СЭЛЭНГЭ: Хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй зээлийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-13 10:56:38

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас 2025 онд хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй зээлийн гэрээ байгууллаа.

 

Төсөл сонгон шалгаруулалтаар зээлийн цахим системд 114 аж ахуйн нэгж 17 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ.

 

Ингээд шалгаруулалтын дэд хорооны шатанд нийт 4,8 тэрбум төгрөгийн 36 төсөл дэмжигдсэн байна. Харин 24 газрын гэрээ бэлэн болж, 12 газар гэрээ хийх шатандаа явж байгаа юм.  

 

Үүнтэй холбогдуулан ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, хөнгөлөлттэй зээл авахаар шалгарсан ААН-үүдтэй зээлийн гэрээ байгууллаа.

 

Энэ үеэр мөн зээл, төслийн газрын гэрээ, хэлцэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Сугар, зээл төсөл хариуцсан мэргэжилтэн Ө.Жамила нар зээлийн гэрээний эрх, үүрэг хариуцлага, зээлийн эргэн төлөлт, хяналт-мониторингийн талаар холбогдох эрх зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 

Related news