АРХАНГАЙ: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 1.1 сая мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-16 08:31:21

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарина. 2021 оноос хойш энэ хөдөлгөөний хүрээнд эрчимтэй мод тарьж байна.


2024 оны тайлан мэдээгээр өссөн дүнгээр 1.120.263 мод, бут, сөөг тарьжээ.


Тухайлбал, байгалийн сэргэн ургалтад туслах ажлаар 252500 шинэс, 41 мянган тарьцаар ойжуулалт, ойн ашиглалтын мэргэжлийн байгууллагууд ойн сэргэн ургалтад туслах ажлаар үрээр 175 мянган мод, уул уурхайн компаниуд 218730 мод тарьжээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэнээс хойш аймгийн төв, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 2020 оны суурь түвшнээс 80 га-аар нэмэгдэж, 190.7 га болсон байна.


Хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардал болон орон нутгийн төсвөөс 1.7 тэрбум төгрөг зарцуулжээ.


Ц
аашид энэхүү ажлыг илүү бүтээлч, олон шинэ ажлаар үргэлжлүүлэхэд ойн хөнөөлт шавжтай тэмцэх, түймрээс урьдчилан сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах арчилгаа, цэвэрлэгээний ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ойн ангиудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тарьц суулгацын тоог нэмэгдүүлж, мод үржүүлгийн газруудыг өргөтгөх зэрэг бодлогын томоохон ажлуудыг аймгийн байгаль орчны газартай хамтран хэрэгжүүлэх юм.

Related news