ОРХОН: Баян-Өндөр уулын аманд 300 гаруй бургас тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-16 10:42:33

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон "Бүх нийтээр мод тарих өдөр”, "Байгалиа хамгаалъя" нөлөөллийн аянд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчид нэгдлээ.


Алба хаагчид 5 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өндөр хайрхны зүүн талд байрлах Хүрэнбулагийн аманд 300 бургас тарьжээ.


Мөн энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн байгаль орчны инженер С.Бурмаа, байгаль орчны нөхөн сэргээх мэргэжилтэн Г.Эрдэнэтуяа нар "Мод тарих, арчлах арга" сэдэвт мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.


Ташрамд, Орхон аймаг 20 сая мод тарих амлалт авсан. Улс даяар хавар, намрын мод тарих өдрүүдийг тохиолдуулан 2024 онд ААН, байгууллагууд иргэдтэйгээ хамтран 1,4 сая мод тарьсан. 2024 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 4,5 хувь байсан бол өссөн дүнгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 9,4 хувь болж нэмэгдээд байна.




Related news