Нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг болж нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-17 12:48:11

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчсон орлого өнгөрсөн оны эхний таван сард 13 тэрбум гаруй төгрөг байсан бол 2025 онд дээрх хугацаанд 22 тэрбум гаруй төгрөг болж нэмэгджээ.


НЗДТГ-ын ХМОНХХ-ийн мэдээлснээр нийтийн тээврээр энэ оны эхний таван сард 68.4 сая хүн зорчсон бол өнгөрсөн оны мөн үед энэ тоо 60.8 сая байсан юм.


Түүнчлэн Улаанбаатар хот өнгөрсөн тавдугаар сард “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах болсон. “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого өнгөрсөн оны эхний таван сард 13 тэрбум төгрөг байсан бол энэ оны мөн хугацаанд орлого 16.1 нь тэрбум төгрөг болж, нийт 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. 

Related news