ӨНӨӨДӨР: "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025" олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны
зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи /EST-2025/" олон улсын хурал болно. Холбогдох утас: 99214088
9:00 цагт: “Ахмад настны эрхийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг
боловсруулах нь: ИНБ-уудын зөвлөлдөх уулзалт” “Пума Империал” зочид буудалд
болно. Холбогдох утас: 88047334
11:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй
үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл
өгнө.
12:00 цагт: Засгийн газрын хуралдаан болно.
13:00 цагт: Элсэлтийн шалгалт эхэлж буйтай холбоотой Боловсролын
үнэлгээний төвөөс 21 дүгээр
сургуулийн байранд хэвлэлийн хурал хийнэ.
14:00 цагт: “FIBA 3x3 Ulaanbaatar
Women's Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд болно.
-Элсэлтийн ерөнхий
шалгалт энэ сарын 18-21-ний өдрүүдэд орон даяар болно.
-Улаанбаатар биенналь
урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч
байна.