Үйлчилгээний салбарт роботууд ажиллаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-18 09:26:16

Ухань, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочиллоо. Тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол Улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов.




Эл инновацын төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг байна. 

Зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн судалгааны ажил явуулж хүн төрхтэй робот бүтээх, уг роботын үндсэн технологид хэрэглэх чип, бусад олон нэр төрлийн төхөөрөмж үйлдвэрлэж, роботыг үйл хөдлөлд сургах туршилт явуулдаг тус төвд инженер залуус ажилладаг гэнэ.


Тус төв хүн төрхтэй роботоор дэлгүүрт ажиллах, бараа сонгох, кофе чанаж аягалах, хоол зөөх, үйлдвэрийн олон давтамжтай ажил хийх, гэр бүлийн ажилд туслуулах, өндөр настанд туслах, цай зөөх, хувцас эвхэх, гудамж талбай, ХАА-д туслах гэх мэтийн олон ажлыг гүйцэтгүүлэх туршилтыг явуулж, тус бүрийн үр дүнг нь нэгдсэн системээр цаг тутамд хянадаг байна.






Related news