ДОРНОГОВЬ: Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-23 12:08:58

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 23/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ суманд мах боловсруулах үйлдвэр барьж байна.


Нутгийн малчид, хоршоологчдын хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгаа махны үйлдвэрийг энэ оны намар үйл ажиллагааг нь эхлэхээр төлөвлөжээ. 


Тус үйлдвэр өдөрт 150 бог, 20 үхэр бэлтгэх хүчин чадалтай юм. Мах боловсруулах үйлдвэр барьснаар нутгийн малчдын махыг худалдан авч зах зээлд борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.


Махны үйлдвэрийг дагалдаж малаас гарах түүхий эд боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Тус сум 1200 гаруй хүн амтай бөгөөд аймгийн төв Сайншанд сумаас 100 гаруй км зайтай.


Ташрамд, Алтанширээ суманд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр болон "Алтан ширээт" үйлдвэрлэл технологийн парк барьж байна. 

Related news