БУЛГАН: Боловсролын 45 байгууллагад 853 багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-03 17:17:50

Булган, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн ерөнхий боловсролын 23 сургуульд 675 багш, Сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэгт 178 багш ажиллаж байна. Аймгийн хэмжээний 16 сум, 1 тосгонд нийт 52 багш дутагдалтай байгаа бөгөөд хими физикийн хичээлийн мэргэжлийн багш хомсдолтой байгаа юм.

 

Аймгийн удирдлагууд Монголын багш нарын баярын 59 дэх, Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр Боловсролын салбарт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй үе үеийн ахмад багш нартаа болон ирээдүйн хөгжил дэвшил, боловсролд өөрийн мэдлэг, ур чадвар, үнэтэй хувь нэмрээ оруулж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдээ хүндэтгэн хүлээн авч аймаг, сумын удирдлагууд шагнал гардуулан, тэдний хичээл зүтгэл, хөдөлмөрийг нь өндрөөр үнэллээ.

 

Багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн тоглолтыг Булган аймгийн сумдын цэцэрлэг, сургуулийн дуу хөгжмийн үе үеийн багш нар хамтран толилууллаа.

 

Тус үйл ажиллагааны үеэр сургуулийн сургалт хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг багш, ажилтан, албан хаагчдаа онцгойлон дурдаж байлаа.















Related news