АРХАНГАЙ: БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-тай хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-тай хамтын ажиллагааг 2022 оноос эхлүүлсэн байдаг.
Энэ хүрээнд ГХЯ-ны дэмжлэгтэйгээр аймгийн Онцгой байдлын газарт хамгаалах тусгай хувцас 20, халдвар хамгааллын хувцас 100, аймгийн Эрүүл мэндийн газарт 300 ширхгийг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ сард хүлээлгэн өглөө.
Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэнд, боловсрол, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжих юм. Хамтын ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цэнхэр, Хотонт, Эрдэнэмандал суманд бүрэн тоноглогдсон түргэний машин олгоод байна. Цаашид үлдсэн сумдыг түргэний машинаар хангана.
Дараагийн том хөрөнгө оруулалт нь Архангай аймгийн ОБГ-т туулах чадвартай, бүрэн
тоноглосон гал унтраах авто машиныг олгохоор эхний ажлуудыг хийгээд байна гэлээ.