Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-12 12:59:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 


Эдгээр төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграц, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн ач холбогдолтой. Мөн жилд 60-70 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллароор нэмэгдэн, эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх боломж бүрдэх юм. 


Түүнчлэн боомтын нэвтрүүлэх чадвар сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдан, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Related news