Хэнтий аймагт малын хашаа байрны хангамж 91 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн хэмжээнд малын хашаа саравч 10203 байгаагийн 4428 бод малын саравчтай хашаа, 5775 бог малын саравчтай хашаатай байгаа нь малын хашаа байрны хангамж 91 хувийн хангалттай байгаа аж.
Хадлан тэжээл бэлтгэх ажилд 1800 техник, 12 өвс хаман боогч, 4532 хүн гарч ажиллажээ.
ҮХААГ-ын дарга Ж.Төрмөнх “Энэ жил аймгийн хэмжээнд 125,4 мянган тонн байгалийн хадлан, 982,0 тн ногоон тэжээл, 331,5 тн хүчит тэжээл, 99,6 тн гар тэжээл бэлтгэснээр хадлан тэжээл бэлтгэх төлөвлөгөөний биелэлт 95,9 хувьтай байна” гэв.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын нөөцөд 300 тн өвс, 50 тн хүчит тэжээл бэлтгэх бөгөөд сумдын Засаг даргын нөөцөд 1800 тн өвс, 510 тн хүчит тэжээл, нийт 2200 тн өвс, 560 тн хүчит тэжээл бэлтгэхээр өгөгджээ. Үүнээс даалгаврын биелэлт аймгийн Засаг даргын аюулгүйн нөөцөд 450 тн өвс бэлтгэж гүйцэтгэл 150%, сумдын Засаг даргын аюулгүйн нөөцөд 1661 тн өвс бэлтгэсэн нь 92.3 хувьтай, 540 тн тэжээл бэлтгэхээс 528.9 тн тэжээл бэлтгэсэн нь 97.9 хувьтай байгаа аж.
Мөн малчид өөрсдийн хүч хөрөнгөөр 131.1 тн байгалийн хадлан, 1150 тн тэжээл бэлтгэхээс 125.4 тн хадлан, 1413.1 тн тэжээл бэлтгэсэн нь 95.9 хувьтай байгаа аж.
О.Буянхишиг