МСҮТ-д шатрын иж бүрэн кабинеттэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:39:14

Суурь боловсрол эзэмшүүлэхийн  хажуугаар мэргэжил олгож, бэлтгэгдсэн мэргэжилтнийг зах зээлд нийлүүлдэг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн нээлт өнөөдөр боллоо.

 Энэ үеэр УИХ-ын дэд дарга М.Энхболд, аймгийн засаг даргын орлогч Н.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд  шатарын иж бүрэн кабинет тохижуулж өгөхөө дуулгалаа. Эднийд суралцагсад аймаг сум орон нутгийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож, дадлага туршлага нэмэгдүүлж,нийт төгсөгчдийнхөө 70 гаруй хувийг ажлын байранд зуучилдаг тухай сургуулийн захирал С.Шаарийхүү онцоллоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2015-2016 оны хичээлийн жилд  500 гаруй  сурагч,60-аад багш ажилтантай үйл ажиллагаа явуулна.

Ш.Шүрэнцэцэг

Related news
Comments