“Сахилга-ёс зүй” сайжруулах аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:52:52

Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас “Цэргийн нийтлэг дүрэм”, жагсаалын үндсэн дүрэм, бэлтгэлээр онолын болон дадлага сургуулилт зохион байгууллаа. 

ШШГЕГ-ын газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/81 дүгээр “Сахилга-ёс зүй, цэрэгжилч, жагсаалч байдал”-ыг сайжруулах аяныг өнгөрсөн сарын 01-нээс энэ сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах удирдамжийн дагуу Албаны даргын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн а/38 дугаар тушаалаар  ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь байгууллагын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөж хэмшүүлэхэд анхаарч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллав.

Аймгийн Цэргийн штабын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад Л.Цэнддоржийг урьж албан хаагчдад цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаал байдлыг сайжруулах, жагсаалын үндсэн дүрэм бэлтгэлээр онолын болон дадлага сургуулилтын хичээл заалгажээ.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүй, үйлчилгээний стандарт, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа, жагсаалын дүрэм, галын бэлтгэлээр хичээл сургалтыг лекц, семинар, харилцан яриа хэлбэрээр үр дүнтэй, чанартай явуулан тестээр шалгалт авч дүгнэлээ.

Аяны хүрээнд алба хаагчдын дунд өнгөрсөн сарын 18-аас 20-ны өдөр хээрийн төвлөрсөн сургалтыг зохион байгуулж, тэдний мэдлэг, ур чадварыг сайжруулсан аж.

О.Буянхишиг

Related news