Ахмад дайчдад зориулан хөшөө босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:24:21

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан нэгэн хөшөөг Баруун-Урт сумын ахмад дайчдын талбайд босгожээ.

Ахмад дайчин Ш.Цэрэнжав агсаны хүү, аймгийн Монгол банкны захирал Ц.Мөнхбаярын санаачилга, хөрөнгө оруулалтаар Чөлөөлөх дайнд Сүхбаатар аймгаас оролцсон 400 гаруй дайчдын дурсгалд зориулсан уг хөшөөн дээр “Өнөөдрийн жаргалыг бидэнд бэлэглэсэн өвөг дээдэстээ мөргөмү”, “Тусгаар тогтнолоос илүү үнэ цэнэ гэж үгүй” гэж бичсэн байна.

Г.Сүхээ

Related news
Comments