Увс аймгийн “Шилдэг 50 улстөрч”-ийг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл “Увсын өнгө” сонин, Үндэсний мэдээллийн сүлжээ “Эх орон 21” сайт, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо хамтран Увс аймгийн шилдэг 50 улстөрчийг шалгаруулах гэж байна.
“Шилдэг 50 улстөрч” шалгаруулах төсөл нь Монгол Улсын 21 аймаг, бүх сумдад нэгэн зэрэг хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 8 дугаар сарын 1-ээс ирэх 11 дүгээр сарын 25 хүртэл 4 сарын хугацаанд 6 үе шаттайгаар явагдах юм байна.
Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, улс төрийн амьдралд шинээр орж ирж байгаа залуу үеийг олонд таниулах, тэднийг тодруулах, сурталчилахад энэхүү төслийн гол зорилго чиглэж байгаа аж.
Аймаг бүрт “Шилдэг 50 улстөрч” шалгаруулах дэд хороо ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн нэг баг удирдамжаар хангаж ажиллах юм байна.
Увс аймаг Б.Батхүү