Шадар сайд Сүхбаатар аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-12 11:59:52

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Сүхбаатар аймагт ажиллана.

Сүхбаатар аймгийн дөрвөн сумын таван багийн нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилтийн болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх ийнхүү ирэх долоо хоногт  буюу  01 дүгээр  сарын 20-ны баасан гарагт нэг хоногийн хугацаанд Сүхбаатар аймагт ажиллах гэж байна.

Тэрээр томуугийн дэгдэлт, малын өвчлөл зэрэг цаг үеийн байдалтай танилцах юм. Энэ хугацаанд Уулбаян, Эрдэнэцагаан сумдын хүн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин, Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангид мөн адил  автомашин олгох юм.

Т. Одончимэг

Related news