Ан амьтдад өвс тэжээл хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-17 12:10:55

Энэ жил Архангай аймгийн ихэнх суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор гөрөөс, янгир, аргаль зэрэг амьтад уулнаас бууж, бэллэн айлын хот бараадах болжээ. Үүнтэй уялдуулан аймгийн БОАЖГ-аас 30 портер өвс, тэжээлийг 10 гаруй газрын уулын бэл хийгээд суга, нугачаанд буулгаад байна.

Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газарт энэ сарын 13-ны өдөр “Өндөр- Улаан сумын Хануй багийн Бугатын ам гэдэг газар малчны хотны ойролцоо өвчилсөн байж болзошгүй гөрөөс үхсэн байна” гэх дуудлага ирсний дагуу байгаль хамгаалагчид газар дээр нь очжээ. Малчин Бавуугийн хотонд орж ирсэн тус гөрөөс баруун цавиндаа шархдсан байсан бөгөөд аймгийн мал эмнэлгээс “Зэрлэг амьтанд хазуулсаны улмаас шархдсан” гэх дүгнэлт гарчээ.

Сүүлийн тооллогоор Архангай аймаг 230 орчим бор гөрөөс тоологджээ. Тэгвэл “Гөрөөс айлын хотонд орж ирлээ, айлтай ойролцоо гөрөөс үхсэн байна” гэх мэдээлэл жилд дундажаар 20 орчим ирдэг байна.

Б.Баясгалан

Related news