Худалдаа хөгжлийн банк “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 15:14:16

Худалдаа хөгжлийн банкны хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ.

Банкны 1600 гаруй ажилтнууд 1.8 сая төгрөг цуглуулж нийт 4.3 сая төгрөгийг “25 дугаар суваг” телевизийн хамт олонд гардуулан өгсөн байна. “25 дугаар суваг” телевизээс санаачилсан “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аяны гол зорилго нь хандивыг биеэ хамгаалах чадваргүй, асран хамгаалагчийн хараа хяналт алдагдсаны улмаас Түлэнхийн төвд өвчиндөө шаналан, эмчилгээ хийлгэж буй бяцхан үрсийн эмчилгээнд зарцуулах аж. "1000 төгрөг төсөл" сайн үйлсийн аян энэ сарын 19-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд өчигдөр Батлан хамгаалах яам нэгдэж тусламжийн гараа сунгасан юм.

 Б.Заяа 

Related news