Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-30 12:49:17

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хуулийн төсөлд санал өгөх хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нээж үг хэлэн бусад мэргэжилтнүүд танилцуулга, мэдээлэл хийлээ. Тус хэлэлцүүлгийн арга хэмжээнд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн 39 байгууллага, төрийн бус 3 байгууллага, Олон улсын 1 байгууллага, хувийн хэвшлийн 9 байгууллага, Төрийн өмчит 2 байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдыг дотор нь 8 баг болгож, 4 баг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 11 санал, 4 баг нь Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төсөлд 21 саналыг боловсруулжээ. 

Уг хэлэлцүүлгийн зорилго нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлын талаарх эрх зүйн орчны шинэчлэлтийн хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн  найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажил улсын хэмжээнд хийгдэж байгаатай уялдуулан тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үндэсний хөтөлбөрийн төсөлд  иргэдийн санал бодлыг тусгах явдал аж.

Д.Одонтунгалаг

 

Related news