Шатахууны үнэ 50- 60 төгрөгөөр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-31 20:01:32

“Шунхлай” ХХК- ийн Дундговь аймагт дахь шатахуун түгээх станцын шатахууны үнэ өнөөдөр нэмэгдлээ.

Тодруулбал, А-80 шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж 1540, А- 92 болон дизелийн түлшний үнэ 60 төгрөгөөр нэмэгдэж 1720- 1760 төгрөг болсон байна. Үнэ нэмэх болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй гэсэн юм.

Бусад шатахуун түгээх станцын хувьд одоогийн байдлаар үнийн өөрчлөлт ороогүй байна. Үнэ нэмэгдэх эсэх дээр “Петровис” компанийн салбарын захирал Т. Төрбат болон “Тэс петролиум” ХХК- ийн салбарын захирал М. Баянсан нараас тодруулахад, тодорхой мэдээлэл байхгүй, ямар нэг байдлаар үнэ нэмэгдүүлэх чиглэл өгөөгүй, урьдын үнээр борлуулалтаа хийж байгаа гэсэн юм.

Т. Отгонтуяа 

Related news