300гаруй өрхийг малжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 18:12:07

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс  сүүлийн жил, хагасын хугацаанд 309 өрхийг 5843 малаар малжуулаад байна. Уг хэлтсийнхэн аймгийнхаа хэмжээнд судалгаа хийж мал маллах сонирхолтой ч цөөхөн тооны малтай түүний ашиг орлого нь амжиргаанд нь хүрэлцдэггүй залуу малчин өрхийг  сонгон шалгаруулах журмаар малжуулдаг байна.

Тэд 2014 онд 197 малчин өрхийг 4975 малаар, 2015 оны хагас жилийн байдлаар 112 малчин өрхийг 868 малаар малжуулаад байгаа ажээ. Малчидтай тодорхой шаардлага бүхий харилцан тохиролцсон гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тухайн баг сумынх нь малчдаас холбогдох нас хүйсний малыг худалдан авч тухайн малчинд өгдөг юм байна.

                                                                                   Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news