Өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн, яармаг энэ сарын 23-27-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод болно.
Энэ үеэр ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн газар хамтран хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хөлбөмбөгчдийн тэмцээн зохион байгуулах юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид өчигдөр урд хөршийг зорилоо.
Тэмцээнд Монголын дөрөв, БНХАУ-ын дөрөв, нийт найман баг хүч үзэхээр болжээ.
МХБХ-ноос энэ жил дотооддоо өндөр амжилт үзүүлсэн “ДМЮ”, “Монголын тэмүүлэл”, “Хараацай”, “Дэрэн” клубын 15 хүртэлх насны баг тамирчид тус тэмцээнд оролцож байгаа юм.
Ж.Болор
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days