Бельгийн дизайнер мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:16:00

ТОКИО. /NHK/. “Токио-2020” олимпын наадмын бэлгэ тэмдгийг ашиглахаа больсон гэсэн шийдвэр Япон гаргасан нь миний хүсэлд нийцэж байна гэж Бельгийн график дизайнер мэдэгджээ.

“Токио-2020” олимпын наадамд зориулж Японы дизайнер Кенжиро Саногийн бүтээсэн бэлгэ тэмдэг Бельгийн дизайнер Оливер Дебийн бүтээлүүдийн нэгтэй төстэй байсан тул тэрбээр Олон улсын улсын олимпын хороог /ОУОХ/ өнгөрсөн наймдугаар сард Бельгийн шүүхэд өгсөн байна.

Зохион байгуулагчдын мэдэгдэлд ихэд гайхсанаа тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Олимпын наадмын бэлгэ тэмдгийг Дебигийн бүтээлээс хуулбарлаагүй гэж Токиогоос мэдэгдсэнтэй холбогдуулан тэрбээр, зохион байгуулагчид үндэслэлээ тодорхой тайлбарлана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр, есдүгээр сарын 22-нд болох анхан шатны шүүх хуралдааны үеэр ОУОХ-ны байр суурийг сонсохоос нааш Бельгийн шүүхэд өгсөн өргөдлөө буцаахгүй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Related news
Comments