Сонгуулийн санал авах 46 байр ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-22 14:07:45
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах 46 байр ажиллана. Сумдаас ирүүлсэн байршлаар 56 санал авах байр засахаар байсныг байршил ойролцоо зэргийг харгалзан зарим сумын санал авах байрыг нэгтгэснээр ийнхүү 46 болгосон гэдгийг аймгийн сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.
Тодруулбал, санал авах байрыг Эрдэнэдалай суманд 7, Адаацаг суманд 5, Дэрэн суманд 4, Гурвансайхан, Сайхан- Овоо суманд тус бүр 3, Өндөршил, Хулд, Луус, Дэлгэрхангай суманд тус бүр 2, Баянжаргалан, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Говь- Угтаал суманд тус бүр нэг байхаар тогтоожээ. Аймгийн төвийн Сайнцагаан сумын хувьд баг тус бүрт нэг буюу 9 санал авах байр байршина. Санал авах байруудад  230 гаруй хүн ажиллана
 
Т. Отгонтуяа  
Related news