Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Оросын оюутны отрядтай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-29 16:03:19

ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск районд энэ сарын 24-26-ны өдрүүдэд болсон Эрхүүгийн Оюутны отрядуудын 55 дахь удаагийн цугларалтад МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийнхэн оролцов.

Ингэснээр Оросын оюутны отрядтай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, ОХУ-ын залуучуудын олон нийтийн байгууллага болох Оросын оюутны отрядтай хамтран Монголд хөдөлмөрч оюутан залуусын хөдөлгөөнийг өрнүүлж, суралцаж байх хугацаандаа эх орондоо мэргэжлээрээ ажиллах, бусад улс орнуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх, амралтын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.

Хамтран ажиллах гэрээг Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй, Эрхүү мужийн оюутны отрядын удирдлагын газрын дарга Н.С.Петров нар үзэглэсэн бөгөөд хоёр орны залуучуудын харилцааг бэхжүүлэх, ажиллах хүч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан залуусыг суралцаж буй мэргэжлээр нь туршлагажуулах ажлын эхлэл болжээ.

 

Related news