Америкийн том банкууд стресс тестийг амжилттай давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН./BBC/. Америкийн томоохон банкууд АНУ-ын Холбооны нөөцийн сангаас /ХНС/ явуулсан онцгой нөхцөл байдлын шинэ сорилыг /stress test/ амжилттай давснаар өөрийн оронд болон дэлхийд бүхэлдээ хямрал удаан хугацаагаар сунжирсан нөхцөлд үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадвартай гэдгээ харуулжээ. Энэ тухай пүрэв гарагт ХНС-гийн хэвлэлийн алба мэдэгдлээ.
Америкийн томоохон банкуудын холдинг компаниуд эдийн засгийн сунжирсан урт хямралын нөхцөлд хангалттай хэмжээний хөрөнгөтэй байх бөгөөд хувь хүн болон бизнесийн байгууллагуудад зээл олгох чадвараа алдаагүй байгааг дээрх сорилын дүн харуулсан байна. Энэ удаагийн хямралын сорил нь ХНС-гаас 2009 оноос хойш явуулсан долоо дахь арга хэмжээ болж байгаа юм. Сорилд АНУ-ын дотоодын банкуудын нийт актив хөрөнгийн 75 хувь гаруй хувийг эзэмшдэг 34 компанийг хамруулсан байна. Тодруулбал, 50 тэрбум доллароос дээш хэмжээний актив хөрөнгөтэй банкууд сорилд хамрагдсан ажээ.
ХНС-гийн таамаглаж байгаагаар, “хамгийн тааламжгүй нөхцөл байдал" үүссэн тохиолдолд АНУ-ын банкны системийг бүрдүүлэгч 34 банк есөн улирлын туршид 383 тэрбум долларын алдагдалд орох магадлалтай байна. Нөхцөл байдал ийм болсон тохиолдолд АНУ төдийгүй дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал үүссэнээр АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж, санхүүгийн хямрал сунжран үргэлжлэх юм.
“Энэ оны стресс тестийн дүнг үзвэл, гүнзгий уналттай үед ч гэсэн манай улсын томоохон банкууд хөрөнгөжилтийн хэмжээгээ хэвээр нь хадгалж чадна гэдэг нь харагдлаа. Энэ нь эдийн засгийн тааламжгүй мөчлөгийн туршид зээлийг үргэлжлүүлэн олгож, хүнд хэцүү цаг үед хувь хүн, бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг банкуудад олгож байгаа юм” гэж ХНС-гийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Жером Пауэлл дүгнэн хэллээ.

О.Барс