“Хүүхдэд ээлтэй сургууль ба цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 12:59:31

Хэнтий аймгийн Чингис хотод Ерөнхий боловсрол болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын менежер, эрхлэгч, арга зүйчдийн дунд “Хүүхдэд ээлтэй сургууль ба цэцэрлэг” хөтөлбөр, “Шинэ Алхам” хувилбарт сургалтын аргачлалын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Дэлхийн Зөн ОУБ-ын “Бор-өндөр-2” ОНХХ, Хэнтий аймгийн Боловсрол, Соёлын газар хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв Оффисын Боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Амаржаргал, Хүүхдийн оролцоо, Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Туваансүрэн нар  урилгаар оролцлоо.

Энэ сургалтын дүнд орон нутагт энэ чиглэлүүдээр цаашид хамтран ажиллах баг байгуулж, дараагийн уулзалтын хугацааг товлосон бөгөөд эргэн дүгнэх уулзалтаа ирэх 12 дугаар сард хийхээр тогтсон аж.

О.Буянхишиг

 

Related news