“Хөх сувдны оюунт хүмүүн” шатрын тэмцээн Мөрөнд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТХөвсгөл хөгжил сангийн нэрэмжит "Хөх сувдны оюунт хүмүүн" шатрын нээлттэй тэмцээний шагналын сан нь 5 сая төгрөг байх юм.
Тус тэмцээн 11 дүгээр сарын 5-6-нд Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо болно. Тэмцээнийг Хөвсгөл хөгжил сан санаачилж зохион байгуулагчаар “Төр Монгол” шатрын клуб ажиллаж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн 1024 шатарчин олимпийн систем /хасагдах журам/-ээр өрсөлдөж аваргаа тодруулна.
Тэмцээнд Монгол Улсын аварга, МБАТ-ий спартакиадын аварга, спортын мастер Б.Мягмарсүрэн, МШХ-ны дэд ерөнхийлөгч, спортын мастер О.Хадбаатар тэргүүтэй шилдэг шатарчид тоглохоор бүртгүүлээд байна. Энэ тэмцээний нэг онцлог нь оролцогч бүрт гарын бэлэг гардуулах юм.
Д.Өлзий