Нийт төгсөгчдийн 82 хувь нь их дээд сургуульд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-18 16:57:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2019-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг нийт 1215 хүүхэд төгссөн. Нийт төгсөгчдийн 82 хувь нь их дээд сургуульд оржээ. Энэ сарын 1-5-ны өдрүүдэд аймгийн боловсрол, соёл урлагийн газар, Их дээд сургуулиудын консерциумаас ирсэн элсэлтийн комисстой хамтран элсэлтийн үйл ажиллагааг Эрдэнэбулган сумын гурван сургууль дээр зохион байгуулжээ.
Элсэлтийн бүртгэлээр нийт 1016 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Хууль сахиулах дээд сургуулиас бусад их дээд сургуулийн 1382 хуваарь ирсэн байна. Дашрамд дуулгахад элсэлтийн ерөнхий шалгалтад орсон хүүхдүүдээс зургаан хүүхэд 800 оноо авсан нь хүүхдийн сурлагын амжилт дээшилж, мөн ЭЕШ-ын аймгийнхаа дүнг дээш нь татахад нөлөөллөө гэдгийг БСУГ-аас мэдээлж байна.
Б.Гэрэлт-Од
Related news