АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-07-27 08:34:51
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өмнөх түвшинд буюу 1-1,25 хувийн хэмжээнд хэвээр үлдээлээ.

Энэ тухай тус сангийн захирлуудын хурлын дараа танилцуулсан мэдээлэлд дурдсан байна.

Өмнө нь Блүүмбэрг агентлагийн мэдээлж байснаар, санал асуулгад оролцсон 93 эдийн засагчид бүгдээрээ "бодлогын хүү өмнөх түвшиндээ буюу жилийн 1-1,25 хувь хэвээр байх болно" гэж таамаглаж байв.

Сануулан дурдахад, энэ оны 6 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж, жилийн 0,75-0,1 хувь байсныг 1-1,25 хувь болгосон билээ.
О.Барс 

Related news