Умард Солонгосын шүүх Өмнөд Солонгосын 4 иргэнд цаазын ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПХЕНЬЯН. /АР/. Умард Солонгосын шүүх Өмнөд Солонгосын хоёр сэтгүүлч болон хоёр сонины эрхлэгч нарт "өдөөн хатгасан материалууд"-ыг хэвлүүлсэн хэргээр эчнээ цаазаар авах ял оноолоо.
"Гэмт хэрэгтнүүд давж заалдах эрхгүй бөгөөд шийтгэх ажиллагаа нь объектуудыг олсон ямар ч цагт, ямар ч газарт нь ямар нэг нэмэлт процедургүйгээр явагдах болно" гэж Умард Солонгосын шүүхээс өнөөдөр гаргасан шийдвэрт дурджээ.
Тэдгээр сэтгүүлч нийтлэлдээ Британийн сэтгүүлчдийн бичсэн "Хойд Солонгосын нууц" хэмээх үзэл суртлын номоос бичих сэдвийнхээ давуу талыг олж авсан болохыг тэмдэглэжээ.
Өмнө нь 6 дугаар сарын сүүлчээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хэ, Өмнөд Солонгосын Тагнуулын газрын дарга Ли Бэн Хо нарт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг хөнөөх оролдлого хийсэн гэх хэргээр цаазаар авах ял оноосон билээ.