Өршөөгдсөн иргэддээ анхаарал тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 16:31:25

Дорнод аймгийн харьяат 150 гаруй иргэн Өршөөлийн хуулийн дагуу хорих ангиудаас суллагдаж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргаас үүрэг болгосгы дагуу аймгийн ЗДТГ-аас Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ-н удирдлага,холбогдох албан хаагч нартай уулзалт зохион байгуулж өршөөлийн хуулийнд хамрагдсан иргэдэд нийгмийн болон төрийн үйлчилгээг үзүүлэх,хөдөлмөр эрхлэлтэнд анхаарал тавьж ажиллах талаар ярилцлаа.

Алдаж гэндсэн иргэдээ нийгэмшүүлэх, ажил төрөлтэй болж амь амьдралаа дээшлүүлэх, төлөвшихөд аймгийн зүгээс анхаарах юм.

 Б.Туяа

Related news