Даамчин Д.Мөнхжин ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-09 11:28:20

2015 оны 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оюун ухаан, ур чадвараа сорьсон залуу даамчин Баатарсүхийн Мөнхжин хүрэл медалийн эзэн болж монгол түмнээ баярлуулав.

Тэрбээр сүүлийн өрөгт Беларусийн даамчин, Олон улсын мастер Алексей Куницаг буулган авснаар 12 оноотой болж, Голландын М.Айзендоорн, Беларусийн В.Валюк нартай хамт медалийн тавцанд зогсож Төрийн далбаагаа мандуулжээ. Залуучуудын насны ангилалд нийт 36 тамирчин өрсөлдсөний дотор Олон улсын мастер 2, Дэлхийн даамын холбооны мастер цолтой 7 даамчин байв.

Спортын мастер Б.Мөнхжин ийнхүү хүрэл медаль хүртснээр Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүлж байна. Монгол улсын баг энэ удаагийн өсвөр, залуучуудын ДАШТ-ээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Блицын төрөлд 8-10 насны ангилалд Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн мөнгөн медаль хүртсэн юм.

Д.Өлзий

Related news