ОУХМ Ж.Гантөгс "Рио-2016" олимпийн эрхээ авч чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-09 11:38:24

Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Ж.Гантөгс Бангкок хотноо болсон байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хувийн шигшээ харваанд мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" олимпийн наадмын эрхээ авлаа.

Энэ сарын 1-8-нд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас 7 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамт оролцож, ийнхүү Риогийн олимпийн наадмын нэг эрхийг авч чадлаа. Ж.Гантөгс "Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдэж байсан юм.

Д.Өлзий

Related news