Хүүхдүүд богино хэмжээний кино бүтээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-09 14:55:52

Хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн “Хүүхдийн дуу хоолой” кино наадам боллоо. Үүнийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран Орхон аймагт анх удаа зохион байгуулсан юм. Кино наадамд 8-11 дүгээр ангийн сурагчид 10 минутад багтааж богино хэмжээний кино бүтээсэн юм.

 Нийт 10 гаруй багийн уран бүтээлч оролцож гэр бүлийн хүчирхийлэлд  хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг, үл хайхрагдах нь хүүхдэд хэрхэн хүндээр тусч байгаа зэрэг олон сэдвийн хүрээнд бүтээлээ хийжээ. Тэмцээнд оролцогчид нь гар утас болон сонирхогчийн камер ашигласан байна. Уг наадмын зорилго нь хүүхдүүд өөртөө болон үе тэнгийхэндээ тулгамдаж байгаа асуудлаа томчуудад хэлж, ойлгуулахад оршжээ. Наадмаас ялагч, яллагдагчийг тодруулахаасаа илүүтэй хүүхдүүдийн уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж тэдний бэрхшээл, зовлонг мэдэх нь чухал байсан гэж наадмын зохион байгуулагчид онцоллоо. 

Б.Оюун-Эрднэ

Related news