Пуэрто-Рикод бөөрний дутагдалтай өвчтнүүд амиа алдах эрсдэл нүүрлээд байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
САН-ХУАН. /Спутник/. IV зэргийн хүчтэй “Мария” хар салхинд нэрвэгдсэний улмаас нийтээрээ гэрэл цахилгаангүй болоод буй, АНУ-ын харьяанд байдаг Пуэрто-Рико аралд бөөрний өвчтэй хэдэн мянган хүн амиа алдах эрсдэл нүүрлээд байгаа тухай Оросын “Спутник” агентлаг мэдээллээ.
Пуэрто-Рикогийн эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүрүүдийн дизель түлш дуусаж байгаа аж. Бөөр нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон үед цуснаас хорт бодисыг ялган авдаг диализ эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай 5000 орчим хүн тус аралд бий гэнэ. Ийм өвчтэй хүмүүс нь долоо хоногт 2-3 удаа 3-4 цагаар диализ эмчилгээ хийлгэхгүй бол амиа алдах эрсдэлтэй байдаг юм.
Бөөрний дутагдалд орсон өвчтнүүд машин унаагүй, машин нь бензин түлшгүйн улмаас эмнэлэгт очин диализийн аппаратанд орж чадахгүй байгаа гэнэ. Түүнчлэн хар салхины улмаас зам эвдэрч муудсантай холбоотойгоор түлшний цистернүүд эмнэлгүүдэд бензин, түлш хүргэж болохгүй байгаа аж.
Одоогоор Пуэрто-Рикод гурван хүн диализ эмчилгээнд орж чадаагүйн улмаас нас бараад байна. Диализ эмчилгээний төвүүд болон эмнэлгүүдийн түлш бүрэн дуусаж, түлш нэмж авч чадахгүй бол энэ тоо нэмэгдэж болзошгүй гэж тус арлын холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Мөн тус арлын 4 сая орчим иргэний 60 хувь нь цэвэр ус хэрэглэж чадахгүй байгаа учир бохир усаар дамждаг, нянгийн гаралтай холер буюу булчин задрах тахал дэгдэж болзошгүй гэж албаны хүмүүс ярьжээ.

Г.Доржханд