Монгол бичгийн танхимтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:01:45

Булган аймгийн Соёлын төвийн хамт олон өнгөрсөн жил анхдагчуудын түүх намтартай холбогдолтой материалаар музей байгуулсан билээ.

Тэгвэл харин энэ жил тэд монгол бичгийн танхимтай болохоор шийджээ. Музейн хажуу талын нэгэн танхимыг чөлөөлөн номын тавиур, уран бичлэгийн хэрэгсэл байрлуулан тохижуулж байна. Мөн төвийн нэг комьпютерт монгол бичгийн программ суулган сонирхсон сурагч багачуудад бие даан суралцах боломж олгож байна.

П.Батням

Related news
Comments