Сурагчдын мини парламент байгуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэд “Мини парламент” байгуулагдлаа. Сурагчдын төлөөллөөс сонгогдсон манлайлагч хүүхдүүдийг аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар саяхан хүлээн авч уулзав.
Хүүхдүүд хурлын үйл ажиллагааны талаар асууж сонирхон, санал бодлоо чөлөөтэй солилцон,
ИТХ-ын даргын зүгээс хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн талаархи асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллахыг зөвлөлөө.
Хүүхдүүд “Мини парламент”- аар өөрсдөдөө тулгараад байгаа асуудлуудыг 7 хоног тутам хэлэлцэж, шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой гэнэ. Хурлын даргатай уулзах үеэрээ тэд нэн тэргүүнд “Хүүхдийн ордон”-той болох саналаа хэлжээ.
Б.Туяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days