Японы Васэда их сургуулийн багш, оюутнуудыг нүүлгэн шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /ТАСС/. Японы томоохон хувийн их сургуулиудын нэг “Васэда” их сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг өнгөрсөн мягмар гарагт гарч, тус сургуулийн оюутны долоон хотхоны байрнаас багш, оюутнуудыг нүүлгэн шилжүүлж, хүмүүсийг эдгээр байр руу нэвтрэн орохыг хориглоод байна гэж телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Үл таних нэгэн этгээд Токиогийн цагдаагийн газрын цахим хуудаст Васэда их сургуулийн нэг байрыг мягмар гарагт дэлбэлнэ гэсэн заналхийлэл бүхий тэмдэглэл үлдээсэн байсныг мэдээд уг сургуулийн байруудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогоор оюутны хотхонд тэсрэх бөмбөгийг эрж хайх үзлэг хийж байна.
Васэда их сургууль нь 1882 онд байгуулагджээ. Одоогийн байдлаар тус сургуульд нийт 51 мянган оюутан сурч байна. Төгсөгчдийн дунд Япон улсын долоон ерөнхий сайд болон дэлхийд алдартай зохиолч Харуки Мураками зэрэг нэр хүндтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг аж.

Э. Аянзаяа