Өнчин хүүхдэд туслах сайн үйлсийн аян зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 13:01:51

Дорнод аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн зорилтот бүлгийн 5 өрхийн 8 бүтэн өнчин хүүхдэд туслах сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Ажлын хэсгийнхэн дээрх хүүхдүүдийн гэрээр зочлон нөхцөл байдлын үнэлгээ хийж, тус өрхөд болон хүүхдүүдэд юу хэрэгтэй талаар асран хамгаалагч нартай нь ярилцаж тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлсэн байна. Тэдний саналыг үндэслэн Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нарт хандан хамтран ажиллах уриалга хүргүүлжээ.

Ингэснээр 17 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 7 иргэн сайн санааны аянд нэгдэхээр болж, хүүхэд бүрийг гар утастай болгож, хичээлийн хэрэглэл, дулаан хувцсаар хангаж, хүүхдүүдэд 18 нас хүртэл нь хугацаатай хадгаламж нээж өгөх гэхчлэн энэ мэт бодитой олон төрлийн үйлчилгээг үзүүлэв.

Б.Туяа

 

Related news