Бигэр сумын хүн эмнэлэг пургон машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 14:55:36

“Капкорп Монголиа” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай 2009 онд Богд IV, Онги V талбайд газрын тосны хайгуул хийхээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан 6 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ.

Богд IV талбайд Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгуудын 17 сумын нутаг дэвсгэр хамрагддаг бөгөөд тус аймгийн Бигэр, Чандмана, Есөнбулаг, Халиун, Дэлгэр сумууд ордог байна. Тус компани 2015 оноос хайгуулын ажлаа идэвхжүүлэн 2 хэмжээст чичирхийллийн судалгаа,агаарын бүрэн хэмжээст градиометрийн хүндийн хүчний судалгааг хийхээр төлөвлөн ажлаа эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ядуурлыг бууруулах, байгаль орчин гэсэн 4 төрлөөр төсөл хэрэгжүүлж эхлэн энэ хүрээнд Бигэр сумын хүн эмнэлэгт УАЗ пургон машин гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сумын Засаг дарга Б.Энхтүвшин “Капкорп Монгиола” ХХК-ий ерөнхий захирал Ридван Карфуз, “Кадкорп Монголиа” ХХК-ий гүйцэтгэх захирал Т.Амарзул болон бусад хүмүүс оролцлоо. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news