Газар тариалангийн талаарх мэдлэгээ зузаатгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:27:24

Говь-Алтай аймгийн сумдын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгийн хоршоо газар тариалан хариуцсан ажилтнууд нэвтрүүлэх үйлчилгээний талаар 4 дахь удаагаа ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний талаар хичээлд суулаа.

“Каритас Монгол” төрийн бус байгууллагаас нэвтрүүлэх үйлчилгээний талаар, Ховд аймгийн Усалгаатай газар тариалангийн холбооноос хөрс усны менежмент ойжуулалт, талбайн хамгаалалт ойн зурвас байгуулах болон газар тариалангийн бусад сэдвээр хичээл заалаа. Сургалтын төгсгөлд төслийн зохицуулагч С.Алтантуяа хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар сургалт явуулж оролцогчид өөрийн хариуцсан ажил, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалах болон хувийн бусад зүйлсийн талаар ойрын жилүүдэд юу хийхээ төлөвлөж ярилцлаа.

Сургалтанд Эрдэнэ, Тайшир, Хөхморьт сумаас бусад 15 сум, аймгийн ХХАА-н газар, төслийн нэгжийн 18 ажилтан оролцсон байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

                     

 

Related news