Монгол, Хятадын хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагаа улам өргөжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-30 16:55:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Үндэсний шигшээ багуудын менежер Б.Энхжин нар өнгөрсөн долоо хоногт CFA /Хятадын Хөлбөмбөгийн Холбоо/-гийн урилгаар урд хөршийг зорьж, уг холбооны удирдлагуудтай уулзаад иржээ.

Тус уулзалтаар Монголын нас насны шигшээ багийг урд хөршид бэлтгэл сургуулилт хийлгэн, нөхөрсөг тоглолтуудад оролцуулж байх гэх мэт шигшээ багийн хөгжилд анхаарсан асуудлыг онцлон хэлэлцсэн байна. МХБХ, ХХБХ хамтран ажилласан хоёр жилийн хугацаанд хийсэн ажлууд маш үр дүнтэй байв. Иймд цаашид хамтран ажиллах боломж байгаа гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрөв.

Монголын үндэсний шигшээ баг Бээжинд, охидын шигшээ баг Хайнаньд, 19 хүртэлх насны шигшээ ӨМӨЗО-д тэмцээн уралдааны бэлтгэлээ базаахын зэрэгцээ хоёр холбоо хамтран МУБИС-ийн БТС-д хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийг нээсэн зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ ажлуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж шигшээ багуудын амжилт, дасгалжуулагчдын боловсролд дэвшил гаргахаар МХБХ хичээн ажиллаж байгаа юм.
Д.Өлзий
Related news