“Жакарта-2018" Азийн наадамд оролцож спорт холбоод сургалтад хамрагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооноос “Жакарта - 2018" Азийн наадамд оролцох Спортын холбоодод тус наадмын тухай сургалт зохион байгуулав.
"Жакарта - 2018" Азийн наадам нь ирэх наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулан явагдах бөгөөд 40 спортын төрлөөр 10 мянга гаруй тамирчид оролцох юм. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зохион байгуулж буй Азийн наадам болох аж. Манай ихэнх спорт холбоодоос "Жакарта - 2018" Азийн наадамд оролцох хүсэлтийг Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлээд байна.

Д.Өлзий