“Номын багц-таны гэрт” үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Төв номын сангаас уншигчиддаа зориулж “Номын багц-таны гэрт” үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
Номын багцыг авахыг хүссэн хүн 3000 төгрөг төлөөд өөрийн дуртай 10 номыг карт нээлгэж аваад зураг дээрх хайрцагт хийж гэр орон, ажлын албан тасалгаандаа 10-аад хоногоор уншиж судлаж, дараа нь буцааж өгөх боломжтой.
Номын багцаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин үйлчлүүлж байсан бол эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд хүртэл үйлчлүүлэх болжээ.
Хүүхэд залуусыг номонд дуртай болгох, номын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор санаачлан зохион байгуулж буй дээрх үйлчилгээ уншигчдын талархлыг хүлээжээ.

Х.Эрдэнэбулган
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days