Их мастерууд УАШТ-д тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-30 09:47:18

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит Монгол Улсын аврага шалгаруулах шатрын Рапид, Блиц тоглолтын тэмцээн 28-29-нд ГХЯ-ны их танхимд болж их мастерууд тэргүүллээ.

Рапид тоглолтын эрэгтэйчүүдийн тэмцээнд ОУИМ Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдийн тэмцээнд ОУИМ Б.Мөнгөнтуул нар түрүүлж Монгол Улсын 2015 оны аваргаар тодорлоо.

Тэмцээний 12 хүртэл насанд тусгай шагналыг С.Чингүүн, 16 хүртэл насанд дэд мастер Ц.Тэнгис, ахмад шатарчдаас ОУШХМ Ч.Хүрэлбаатар нар, Блиц тоглолтын эрэгтэйчүүдийн тэмцээнд ОУШХМ У.Насанжаргал, эмэгтэйчүүдийн тэмцээнд ОУИМ Т.Батчимэг нар түрүүлэв. Харин тусгай шагналыг 12 хүртэл насанд Б.Удвал, 16 хүртэл насанд эмэгтэй ОУШХ-ны дэд мастер Б.Отгонсувд ахмад шатарчны шагналыг ОУШХМ Ж.Лхагва нар хүртлээ.

Д.Өлзий

Related news