П.Гомбодорж: Архангай аймаг энэ жил тариалалтын талбайгаа 23 хувиар нэмэгдүүлж байгаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодоржтой хаврын тариалалтын талаар ярилцлаа.
-Архангай аймаг энэ хавар хэдэн га талбайд тариалалт хийх вэ? Өнгөрсөн жилийнхээс илүү талбайд тарина гэж байсан?
-2018 оны тухайд 14305 га талбайд тариалалт хийнэ. Энэ нь өмнөх оныхоосоо 23,4 хувиар нэмэгдэж байгаа юм. Үр тариа гэхэд л 9700 га болж нэмэгдсэн бол ногоон тэжээл 2000 га, тосны ургамлыг 1950 га-д сэлгээнд тарина. Төмс 479 га, хүнсний ногоо 176 га-д тариалалт хийнэ. Мөн энэ хаврын тариалалтад 19 сумын 106 өвлийн болон зуны хүлэмжийн 1,2 га талбайд тариалалт хийхээс гадна 143,5 га талбайд жимс, жимсгэний тариалалт хийх юм. Үүнээс үр тариаг 7 сумын 41 иргэн тарьж байгаа. Энэ хавар нэлээн хуурайшилттай байна. Хөрсний чийг харилцан адилгүй. Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумын хөрсний чийг боломжийн байхад Өлзийт, Өгийнуур, Хайрхан сумдад бага байгаа юм. Тариаланчид маань тавдугаар сарын 15-наас үрлэгээндээ орно. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, техникийн засвар бүрэн хангагдсан. Яамнаас үзүүлж байгаа бүх төрлийн дэмжлэгүүдийн гэрээ байгуулагдчихсан байна.
-Архангай аймаг тариалангийн бүс нутгаа тогтоосон байгаа. Энэ бүс нутгийн хэдэн га орчимд тариалалт хийж байгаа вэ?
-Өнгөрсөн онд аймгийн ХХААГ-аас аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтарч газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай шийдвэр гаргуулсан. Өмнө нь аймагт газар тариалан эрхлэлтийн бүсчлэлд 18 сумын 39 багийн 62 нэр бүхий газарт атаршсан 34,5 мянган га талбай байгааг тогтоосон. Үүнээс өнөөдрийн байдлаар 22,7 мянган га талбай эргэлтэд байгаа гэсэн үг. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай аймаг 5000-6000 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, жимс жимсгэний тариалалтыг явуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эргэлтэд байгаа 22 мянган га талбайн 14 мянга талбайд тариалалт хийнэ гэхээр нийт 66 орчим хувьд тариалалт хийж байгаа гэсэн үг. 2017 оноос “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний хүрээнд бид нэгдүгээрт, газар тариалангийн бүсээ тогтоолоо. Хоёрдугаарт, бүхий л төрлийн тариалалтын талбайн эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тариаланчдаа бүх төрлийн техник, тоног төхөөрөмж, үр бордоо, шатахууны дэмжлэгт хамруулах ажлыг хийж байна. Бид аль болох өндөр хүчин чадалтай, шинэ тоног төхөөрөмж, шинэ технологи нэвтрүүлэх, үр сортыг шинэчлэх ажлуудыг ХХААХҮЯ-тай хамтран хийж байна.
-Өнгөрсөн онд сум болгонд 10 га газар аймгийн зүгээс шийдэж өгсөн байгаа. Сумд энэ талбайдаа юу тариалах юм бэ?
-Газар тариалангийн үйлдвэрлэлд малын тэжээл яах ч аргагүй ордог. Аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд “Сум болгонд 10-аас доошгүй га-д малын тэжээлийн ургамал тариална” гэж оруулсан. Энэ ажилд аймгийн зүгээс үрийг хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр дэмжлэг үзүүлнэ. Сум баталсан 10 га газар дээрээ малын тэжээлийг аж ахуйн нэгжээр юмуу иргэнээр тариалуулж, намар авахдаа сумын өвсний фондоо бүрдүүлэх, малчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулах юм.
-Тариаланчид яамны дэмжлэгийг хэр авч байна вэ? Техникийн шинэчлэлтийг ч нэлээд хийсэн байх?
-Манай аймгийн тариалангийн бүс нутаг бол Хотонт, Төвшрүүлэх, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Эрдэнэбулган сум шүү дээ. Энэ сумдад байгаа тариаланчид тодорхой хэмжээгээр техникийн шинэчлэлт хийсэн. Ялангуяа Канад улсын трактор, комбайн, хөрс боловсруулах техник, үрлэгч болон ОХУ, БНХАУ-ын техникүүдээр шинэчлэлт хийсэн. Мөн жимс жимсгэнэ тариалж байгаа иргэдэд чацарганы суулгацыг зээлээр олгох ажил явж байна. Хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүст хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмж олгож байна. Жишээ нь, 120 м2 хүлэмжийг 30 хувийн урьдчилгаа төлөөд 4 жилийн хугацаатай, 32 м2 хүлэмжийг 300,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд авсан байгаа.
Аймаг орон нутгийн зүгээс барьж байгаа гол бодлого бол цаашид газар тариалангийнхаа бүс нутгуудад тариалан эрхэлж байгаа тариаланчдаа дэмжих, орон нутгийн удирдлагууд, тариаланчид, малчид хэрхэн хамтран ажиллах талаар санал хэлэлцэж байна.
-Энэ хаврын тариалалтад ХХААХҮЯ-наас хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлж байгаа юм билээ?
-Тариаланчдад маш том боломж байна. Энэ оны тухайд ХХААХҮЯ-наас тариалалтын үеийн шатахууны буюу дизель түлшний онцгой татварыг тэглүүлэх шийдвэр гаргуулсан. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр түлшний үнэ 2000 төгрөг. Үүний онцгой албан татварыг тодорхой хувиар бууруулж хөнгөлөхөд 1600-1800 төгрөг болж байгаа юм. Тэгэхээр тариаланчид яг энэ үнээр түлшээ авч байгаа. Үүнийхээ урьдчилгаа 30-50 хувийг төлөөд, үлдсэн мөнгийг намар ургац хураалтын үеэр төлөх боломжтой болж байгаа. Яамны зүгээс улаан буудайн сортыг шинэчилж байгаа. Манай аймгийн хувьд ч гэсэн үрээ шинэчилж байгаа, үр үржүүлдэг компани ч манайд бий. Архангай аймаг газар тариалангийн өндөр уулын бүсд ордог. Дулаан байх хугацаа нь богино учраас энэ хугацаанд тохирсон, богино болцтой үр өмнө нь суулгадаг байсан. Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаар өөрчлөгдөж, дулаарч байгаа нь тариалан эрхлэлтийн хугацааг нэмж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, байгаль цаг ууртай уялдуулан дулаан өдрийн тоо олон болох тусам үрээ шинэчлэх шаардлагатай болж байна. Энэ жил ОХУ-ын сайн чанарын элит үрийг Дарханы Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан. Улаан буудайн зах зээлийн үнэ тн тутам нь 820,000 байгааг хөнгөлж 600,000 төгрөг болгож бууруулсан. Үүнийхээ 30 хувийг төлөөд үлдсэн 70 хувийг нь намрынхаа ургац хураалтаар төлөх юм. Дээр нь пестицед буюу ургамал хамгааллын бодис /хортон, шавьж, өвчин, хог ургамлаас хамгаалах/, бордооны дэмжлэгийг үзүүлсэн.
-Саяхан тариаланчдын уулзалт, сургалт зохион байгуулсан гэсэн?
-Тийм. Сая 5 сар гаргаад аймгийн 120 гаруй тариаланч, ногоочид, жимс жимсгэнэ тариалагч, хүлэмжийн аж ахуй эрхлэгч нарт зориулсан “Агар технологийн сургалт” хийлээ. Энэ сургалтаар бид хөрсөө яаж боловсруулах вэ, таримлаа хортон шавьж, хог ургамлаас хэрхэн хамгаалах вэ? гэдэг мэдлэгийг олж авсан, маш үр дүнтэй сургалт болсон. Сургалтыг ХААИС, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан. Мөн Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур, Өлзийт, Хайрхан сумдад газар тариалан эрхлэлт, машин, техник, тоног төхөөрөмжийн хувьд нэлээд бэхэжсэн. Үүнтэй холбоотойгоор тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа, бүхий л төрлийн тоног төхөөрөмжтэй компанийн талбайд үзүүлэх сургуулийг ирэх 7-р сард Өлзийт суманд зохион байгуулна. Энд аймгийн бүх тариалан эрхлэгчид оролцоно. Өмнө нь бид Сэлэнгэ рүү ч юмуу хол явж туршлага судалдаг байсан. Энэ жил орон нутагтаа зохион байгуулах юм.
-Тариаланчдад тулгамддаг дараагийн нэг асуудал нь зоорь, савны асуудал байдаг шүү дээ?
-Манай аймгийн тариаланчдад тулгамддаг гурван асуудал байсан. Эхнийх нь техник, технологи. Дараа нь үр, бордоо, үрээ хадгалах сав. Гуравдугаарт, зоорь, агуулах. Энэ асуудлууд эхнээсээ шийдэгдээд явж байна. Ялангуяа Төвшрүүлэх, Хотонт, Өлзийт сумын тариаланчид ХХААХҮЯ-аар дамжиж орж ирж байгаа Канад, ОХУ, БНХАУ-ын хөрс боловсруулах, үрлэх, хураах, ам боох гэх зэрэг өндөр хүчин чадалтай, цаг хугацаа хэмнэсэн тоног төхөөрөмжүүдээр хангагдаж байна. Эдгээр томоохон тоног төхөөрөмжүүдийг том талбайд тариалалт хийдэг, томоохон компаниуд нь авч байна. Жижгэвтэр, бага талбайд тариалалт хийдэг компаниуд нь тав, зургуулаа нийлээд өөрсөддөө тохирсон, хэрэгтэй байгаа техникээ авч болно. Дараагийн дугаарт бид улаан буудайгаа хангалттай хэмжээнд хурааж аваад Хархорин сумын Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлдэг. Тэнд үрийн болон таваарын будаа холилдох, тээврийн зардал өндөр гарах зэрэг асуудлууд байдаг. Иймд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, аймгийн удирдлагууд бид аймагтаа будаагаа хадгалах савтай болох саналаа яаманд тавьсан. Энэ жил буудай хадгалах савны асуудлыг шийдэж өгнө гэсэн. Нэг бүр нь 300 тн бүхий гурван савтай байхад жилдээ бид 900 тн буудайг хадгалчихна. Ингэх юм бол хойтон жил нь өөрсдийнхөө үрээр тариалалт хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ будаагаа орон нутагтаа нутагшуулаад аваад явчих юм. Төмс, хүнсний ногооны тал дээр хурааж авсан төмс ногоогоо хадгалж чадахгүй учраас намар нь шууд борлуулдаг. Аймгийн хэрэглэгчид өвлөөс эхэлж импортын ногоо хэрэглээд эхэлчихдэг. Ийм учраас салбарынхаа яаманд 500–аас дээш тоннын багтаамжтай, механикжсан хүнсний ногооны зоорийг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ өгсөөр байна. Бидний барьж байгаа бодлого бол Засгийн газар, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд л ажлаа зохион байгуулж, ард иргэдээ органик /химийн ямар ч бордоо, найрлагагүй цэвэр хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүн/ болон эко /хүний бие, эрүүл мэнд, байгальд ямар ч нөлөө, хоргүй, стандартын хэмжээнд химийн бодис, бордоо хэрэглэсэн хөрсөнд ургуулсан хүнсний бүтээгдэхүүн/ хүнсний бүтээгдэхүүнээр хангах явдал юм.
-Тариалангийн салбарт олон улсын ямар нэг төсөл, хөтөлбөрийн нөлөө хэр байна вэ?
-ХХААХҮЯ-ны үр, бордоо, шатахуун, техникийн дэмжлэгүүдийг манай аймгийн бүх тариалан эрхлэгчид авсан. Он гарсаар манай аймгийн 30 гаруй иргэн хүлэмж авлаа. Манай аймагт 30 хүлэмж хуваарилагдаж ирээд дуусчихсан. Манай тариалчид, иргэд зөвхөн төсвийн дэмжлэгийг авахаас гадна Жэрэс төлөөлөгчийн газартай хамтран ажилласны хүрээнд сумдад дахиад 30 гаруй иргэн хүлэмжтэй болсон байгаа. Ер нь манай аймгийн тариалангийн салбарт Яамтай хамтран “Жэрэс”, “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл, “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төсөл, “Мерси Кор”, “Дэхийн Зөн”, “Ногоон алт” төсөл зэрэг ОУБ-ууд тариалангийн салбарыг хөгжүүлэх ажилд бодит дэмжлэгийг үзүүлсэн байгаа.
-Тариалангийн салбарын гол зүйл нь усан хангамж, услалтын систем шүү дээ? Хэр хангагдсан байдаг юм бол?
-Өнөөдрийн газар тариалангийн үйлдвэрлэл нь бүрэн усалгаажаагүй байна. Томоохон талбайнууд байгаль, цаг уурын эрсдэлтэй нөхцөлд л байна. Дээх нь үед манай аймгийн Хотон сумын Цагаан сүм, Цэнхэр сум, Батцэнгэл сумын Сүүл толгой гэх газруудад багадаа 10-100 га газрыг услах усалгааны системүүд ажиллаж байсан. Одоо энэ үед тэр хуучин ажиллаж байсан усалгааны системүүдийг сэргээх нь чухал байгаа юм. Харин БНХАУ-аас 0,5-1 га, 1-5 га зэрэг жижиг талбайн усалгааны систем яамны хөнгөлөлттэй нөхцөл, дэмжлэгээр орж ирж байна.

Б.Гэрэлт-Од