Ирэх амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-14 17:26:34
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд 05 цагаас оройн 21 цагийн хооронд  Дундговь аймгийн бүх хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болохыг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбараас мэдээллээ.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас бусад сумд “Багануур Чойрын 207-р цахилгаан дамжуулах станцаас” эрчим хүчээ авдаг байна. Түүнчлэн "Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ" ТӨХК-ний захиалгаар Багануур Чойрын 207-р цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийх тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх аж.
Б.Ундармаа

Related news